Эрт урдын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч 2 хувинтай дамнуургаар ус зөөдөг
байжээ. Харин 2 хувингийн нэг н цоорхой бөгөөд усных н тал асгарчихaад
хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бvтэн хувин
нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж,
эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй:
- Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлаалт гуйхыг хvсч байна гэжээ.
- Яагаа? гэж усчин асуухад:
-
Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд
та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бvгдийг нь авч чаддаггvй
шvv дээ гэхэд усчин хариуд нь:
-Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв.
Цоорхой
хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургсан байлаа. Гэсэн
хэдий ч хүрэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин
уучлал гуйв.
Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зөвхөн
чиний талд л цэцгvvд ургасан, харин нөгөө хувингийн талд цэцэг ургаагvй
байгааг ажиглав уу? гэж асуугаад:
- Yvнйи учир нь чамайг цоорхой
болохоор замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа
чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv
цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд
байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ, хэмээн
өгvvлжээ.
No comments:
Post a Comment