Би олон найзтай хүн. Энэ бол яах
аргагүй бахархах зүйл мөн гэж би боддог. Гэхдээ тэр олон найзууд маань
намайг харин найзаа гэж боддог болов уу.
За ямартай ч би хувьдаа хэнийг найзаа гэж бодмоор байна тэр бүгд миний найз мөнөөсөө мөн.
и хэн нэгний хувьд найз биш сайн
танил ч байж болно гэхдээ миний хувьд бол найз гэж бодсон хүн маань яах
аргагүй найз мөн болж таарч байна. За тэгээд өөрийнхөөрөө бодохоор би их
олоон найзтай хүн болж байгаа юм.
Магадгүй би сайн танил, найз 2-оо
ялгаж салгаж чадахгүй андуурсан ч байж болох талтай. Гэхдээ яахав дээ
найзад дуртай л хүн байгаа биз.
Жинхэнэ найз олдохоо байждээ гэж
зарим хүмүүс ярьдаг. Үнэндээ жинхэнэ найзаасаа хэтэрхий их юм хүсэж
хүлээсэн, найз гэдэг нэрээрээ түрий барьж нөгөөдөө ачирхаж, бачирхдаг
зангаас болж жинхэнэ нөхөрлөл тэр болгон үүсдэггүй байх л даа. “Чамайг
ингэвэл би тэгнэ” гэх мэт хариу нэхсэн нөхөрлөлөөс жинхэнэ нөхөрлөл
хэзээ ч үүсэхгүй нь тодорхой. Заримдаа бас “Чи миний найз л юм бол тэг
ингэ” гэх мэт үгийг найзууд бие биедээ хэлдэг шүү дээ. Уг нь тэр хүн
таны найз гэдгээрээ өөрийн тань өмнө үүрэг хариуцлага хүлээх ёсгүй л
баймаар. Хамгийн гол нь найз гэдэг зүйлийнхээ утга учрыг ойлгох нь
чухал. Найз бол зөвхөн сэтгэлийн нарийн чанд хэлхээ болохоос “найз”
хэмээх нэрээр далайлган ажлаа амжуулж, амьдралаа дээшлүүлэх гишгүүр биш
гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй байх л даа.
Цаг хугацаа найзуудыг шигшиж
жинхэнэ найзуудыг тунгаадаг бизээ. Жинхэнэ найзуудын нөхөрлөл цаг
хугацааг үл хамааран уртаас урт үргэлжилдэг юм билээ. 50 гаруй жил
нөхөрлөж буй аавынхаа найзуудаас би жинхэнэ нөхөрлөл цаг хугацааны уртад
зэвэрдэггүй, гандадгүй юм байнаа гэдгийг ойлгож авсан. Надад ч бас тийм
нөхөрлөл олон байгаасай ...
Саяхан миний толгойд нэг сонин
бодол орж ирээд. Хэрвээ энэ хорвоод байдаг бүх хүн найзтай бол энэ
дэлхийн бүх хүн найзын сүлжээгээр хоорондоо холбогддог байх. Миний
найзууд цаашаа бас зөндөө найзтай, тэр найзуудынх нь найзууд ч бас
найзтай гэх мэтээр найз нөхдийн сүлжээ үргэлжилдэг байх. Магадгүй миний
найзын найзын найзынх нь найз нь эргээд би ч байх юм билүү хэн мэдлээ.
Ямартай ч миний бодлоор хорвоо дэлхийг бүрхэж чаддаг хамгийн том сүлжээ
бол найзын сүлжээ.
Орчлонг танин мэдэх аяныг хамтдаа
эхлүүлсэн багын найз, эрдмийн өргөөнд тохой нийлүүлэн суусан ангийн
найз, амьдралын уртад мөр зэрэгцэн урагшлах ажлын найз гэх мэт олон олон
найзууд надад байдаг.
Хамгийн их таалагддаг бичлэг. Миний найзын найзынх нь найз нь БИ.
ReplyDelete