Гoo vзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод тvvнийг олж
уулзaхаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал vнэхээр vгээр хэлж
vзгээр бичишгvй vзэсгэлэтнэй нэгэн ажээ. Хvмvvсээс гэрлэсэн эсэхийг нь
сураглавал тvvний нөхөр нь vзэшгvй муухай хvн гэлээ.
Сoниvч зан минь хөдөлж тvvнтэй уулзаад:
- Та ийм хөөрхөн дур булаам нэгэн атлаа яагаад ззавал ийм хvнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:
- Та миний сарнай цэцгийн хvлэмжинд зочлооч. Дараа нь би танд учpыг нь хэлье гэлээ. Хэдийгээр
гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг
сайхан сарнайг цуглуулан тарьсан, vлгэрийн мэт цэцэрлэг байлаа.
Эмэгтэй:
Та дотогшоо ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад
ирээч. Хэрэв өмнөхөөсөө илvv сайхан саранай тааралдвал урьдын авсан
сарнайгаа орхиж болно.
Цэцэрлэгт ороод урагшлах алхам бvрт минь
өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж бaисан тул гартаа авсан цэцгээ доош
унагасаар л явлаа. Цаашлах бvр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч
ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хvрэх vед хатаж хорчийн,
өнгө зvсээ алдсан, vхэж байгаа сарнай байх нь тэр... Харамсавч баршгvй
зvйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хvлэмжиндээ оруулахдаа "Та ард
vлдсэн цэцэг илvv сайхан байсан гээд эргээд явж болохгvй" гэж хатуу
сануулсан юм. Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рvv очлоо.
Тэр
надаас: - Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. "Би
хамгийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хvрэхэд
зөвxөн энэ л сарнай байлаа. Эргэж буцья гэтэл нэгэнт оройтcон байлаа"
хэмээн тайлбарлалаа.
Тэр надад:
- Надад ч бас ийм зvйл тохиолдсон
юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч олон арван сайхан залуу надтай
гэрлэх гэж ирдэг байсан ч би илvv сайхныг хvлээн огт зөвшөөрдөггvй
байлаа. Гэтэл хамгийн сvvлд энэ хvнтэй сусан юм даа гэж хэлсэн юм.
No comments:
Post a Comment