Боловсролтой бүсгүйчүүдээс ухаантай залуус
Бодлыг нь гүйцэхгүйдээ айдаг юм гэнэ лээ
Зүрх сэтгэлдээ шүтэн биширдэг ч
Зөвлөлдөх найзаас хэтрүүлдэггүй гэнэ лээ
Богино ухаантай сайхан бүсгүйчүүлийг
Бор цаасаар хормойг нь эргүүлж
Нуур нугас шиг үлгэр зохиож
Нууц амрагаас давруулдаггүй гэнэ лээ
Ухаантай эмэгтэйтэй бүх л эрчүүд
Урт замыг хамтдаа туулдаг гэнэ лээ
Уужуу бодол сэтгэлийн тэвчээртэй болохоор
Удаан амьдралдаа хань болгодог гэнэ лээ
No comments:
Post a Comment