Sunday, November 14, 2010

Ид Шид

Бяцхан Сэлли, эцэг эх нь дvv Жоржийх нь тухай ихэд чухалчлан ярьж байсан vед тэр ердөө л 8 настай байлаа. Охины дvv нь эдгэшгvй өвчтэй байсан бөгөөд тvvнийг аврахын тулд эцэг эх нь хийж чадах бvхий л зvйлийг хийжээ. Гэвч эцэст нь Жоржийг мэс заслын аргаар аврах ганц л арга байсан боловч эцэг эхийнх нь мөнгө хvрэлцэхгvй учир машид сэтгэл шаналж байлаа. Тэр vед эцэг эх нь арга барагдсан байдлаар: " Хvvг маань зөвхөн ид шид л аварна", гэж ярихыг бяцхан Сэлли сонссон байлаа. Yvнийг сонссон даруйдаа Сэлли өрөөндөө очиж оцон шувууны хэлбэртэй мөнгө цуглуулдаг хайрцгаа нээн доторх мөнгийг нь тоолж эхэллээ. Дараа нь тэр мөнгөө халаасандаа хийгээд шалвхан гэрээс гарч булангийн эмийн санд очив. Эмийн санчийн анхаарлыг татахын тулд тэвчээртэй нь аргагvй хvлээлээ
Эмийн санч орж гарсан хvмvvст эмийн тухай тайлбарлан ярьж охиныг анхаарах ч сөхөөгvй ажилтай байлаа. Энэ их ажлын хажуугаар бяцхан охиныг анзаарамгvй байсан боловч Сэллигийн удаан хvлээн зогсож байгааг нь хараад тvvнээс юу хvсэж байгааг нь асуув. Тэгээд, "за охин минь хурдан хэлээрэй, харж байгаа биз дээ би ноёнтонд анхаарлаа хандуулан vйлчлэх хэрэгтэй байна" хэмээж хажууд нь зогсож байхаа хээнцэр цэвэрхэн хувцасласан эрэгтэй рvv заав. Сэлли "Миний дvv" гээд хоолой нь зангиран хэсэг зогссоны дараа "Миний дvv хvнд өвчтэй байгаа, би нэг ид шид авмаар байна" гэж хэлэв.

Эмийн санч Сэлли рvv гайхсан шинжтэй харж тvvнийг сайн ойлгож чадаагvйгээ хэллээ. Хариуд нь охин "Юу л даа, аав минь тvvнийг зөвхөн ид шид л аварч чадан гэж хэлсэн юм, ид шид ямар vнэтэй юм бэ ноёнтон" гэв. Yvнийг сонссон эмийн санч охиныг хайрлаж өхөөрдсөн янзаар харж " Харамсалтай байна охин минь, манайх ид шид зардгvй, би чамд тусалж чадахгvй нь дээ" гэж хэлэв. Сэлли тийм амархан итгэхийг хvссэнгvй. Эмийн санчийн нvдрvv харан "Надад худалдаж авах мөнгө байгаа, та зөвхөн ямар vнэтэйг нь хэлж өгөөч" гэв. Энэ vед Сэлли эмийн санч 2-ын хажууд хvлээн зогсож байсан нөгөө цэвэрхэн хээнцэр хувцасласан хvн Сэлли рvv харан "Бяцхан хатагтай минь дvvд чинь ямар ид шид хэрэтэй юм болдоо?" гэж асуув. Сэлли мэдэхгvй гэж хариулаа. Дараа нь нvднээсээ нулимс дуслуулан "Ганц мэдэж байгаа зvйл минь гэвэл, дvv минь их хvнд өвчтэй байгаа хэрэв хагалгаанд орохгvй бол аврагдах боломжгvй гэж ээж хэлсэн, аав ээж 2-т маань хагалгаанд оруулах мөнгө байхгvй.
Харин аав маань тvvнийг зөвхөн ид шид л аварч чадна гэж хэлэхийг сонсоод би мөнгөө аваад наашаа ирлээ" гэж хэлэв. Нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хvн "Чамд хэр зэрэг мөнгө байгаа вэ?" гэж асуухад "Нэг доллар арван нэгэн цент" хэмээн Сэлли хариулав. "Дэлхий дээрх бvх мөнгө минь л энэ". "Сайн байна , бяцхан дvvд чинь хэрэгтэй тэрхvv ид шидийг худалдаж авахад энэ мөнгө хангалттай" гэж нөгөө хун хэллээ. Тэгээд нэг гартаа мөнгийг нь авч нөгөө гараараа Сэллиг хөтлөн "Намайг гэрлvvгээ авч явахыг гуйя" гээд "Би бяцхан дvv болон аав ээжтэй чинь танилцмаар байна" гэв.
Цэвэрхэн сайхан хувцасласан хvнийг Карлтон Армстронг гэдэг бөгөөд Жоржид хэрэгтэй хагалгааг хийдэг алдартай эмч байсан юм. Хагалгаа амжилттай болсон бөгөөд Сэллигийн гэр бvлийнхэн vvний төлөө ямарч мөнгө төлөөгvй юм.
Бvгд баяр хөөртэй гэртээ хариад энэ бослон явдалд итгэж ядан байлаа. "Итгэж чадахгvй нь энэ хагалгаа vнэхээр ид шид юм. Ямар vнэтэй болохыг нь унэдээ сонирхож л байна" гэж ээж нь хэллээ. Сэлли чимээгvйхэн инээмсэглэж байлаа. Тэр энэхvv ид шид ямар унэтэй болохыг сайн мэдэж байсан юм. Нэг доллар арван нэгэн цэнт ...
Энэ хүү Мэдээний эх сурвалж нь [url]www.ilikesome.blogspot.com[/url]

No comments:

Post a Comment