Миний коллежийн найз Пол ахаасаа шинэ зул сарын баяраар бэлэг болгон шинэхэн машин хүлээн авчээ. Зул сарын баярын урд өдөр Полыг ажлынхаа газраас гарч ирэхэд гудамжиндаар саархан ажил хийж мөнгө олдог бяцхан хүү гялалзсан шинэ машиныг нь эргэж тойрон харж бахдан байв.
-Энэ таны машин уу? Эрхэмээ! гэж тэр асуув.
Тиймээ ах маань зул сарын баярыг тохиолдуулж надад бэлэглэсэн юм ... хэмээн Полыг хариулахад хүү ихэд гайхан ...
-Танай ах ийм сайхан машин танд зүгээр л бэлэглэсэн хэрэг үү ? ... Пөөх би бас ... "Яг ийм ахтай болох юмсан" гэж хэлэх гэж байгааг нь ойлгов.
Гэтэл хүү "Би яг танай ах шиг тийм ах байх юмсан" гэлээ.
Пол хүү рүү гайхшран харахын зэрэгцээ хүүгийн ухаалаг үгийг биширсэндээ...
Friday, December 30, 2011
Tuesday, December 13, 2011
Инээмсэглэл
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан
инээмсэглэжээ.Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг
сэргээжээ.Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь
тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ.Ингээд
бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.
Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.
Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор
баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин
гуйлгачны малгайд мөнгө хийв.
Хөгшин гуйлгачин тун их
баярлажээ.Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй
байсан юмсанж.Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн
доод давхрын хонгилдоо иржээ.Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир
гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан
хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.
Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.
Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ.Утааны
үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. Өвгөн сэрээд
айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын
аюулаас аварчээ.
ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ГЭЭД БОДДОО...
Wednesday, November 16, 2011
MINIX 3 үйлдлийн систем
Австралийн Өмнөд Уэльсийн Их Сургуулийн багш Жон Лайонс UNIX дээр алхам алхмаар ажиллах гарын авлага боловсруулсан бөгөөд AT&T-ийн зөвшөөрлөөр уг гарын авлагыг их сургуулиудын үйлдлийн системийн хичээл дээр ашигладаг байжээ. UNIX системийн 7-р хувилбар гарснаар уг системийг их сургуулийн үйлдлийн системийн хичээлд ашиглах болон эх кодыг нь нийтэд тараахыг хоригложээ.
Иймээс их сургуулиудын сургалтанд зориулан Амстердамын Врийн их сургуулийн профессор Эндрю Таненбаум UNIX системтэй төстэй MINIX хэмээх үйлдлийн системийг боловсруулсан. MINIX гэдэг нь mini-UNIX гэдэг нэрнээс гаралтай, маш энгийн бүтэцтэй бага хэмжээний систем юм. UNIX системийг бодвол илүү модульчлагдсан бүтэцтэй. Жишээ нь файлын систем нь цөмийн нэг хэсэг нь биш, харин тусдаа хэрэглэгчийн горимд ажилладаг модуль юм. Мөн кодыг бусдад ойлгуулахын тулд хэдэн мянган тайлбар оруулжээ.
POSIX (Portable Operating System based on UNIX) стандарт гарснаар MINIX-ийн хөгжилд их хувьд нэмэр оруулсан. Одоо MINIX нь POSIX стандарт дээр тулгуурлаж, уг стандартын дурын хэрэглээний програмыг ажиллуулах боломжтой болсон. MINIX нь UNIX шиг C хэл дээр бичигдсэн бөгөөд төрөл бүрийн компьютер дээр суурилуулахад маш хялбар, “Юм бага байх тусмаа сайхан” гэсэн философийг дагадаг. Энгийн хэрэглэгч MINIX болон UNIX хоёрын ялгааг олж харахгүй. UNIX системд байдаг cat, grep, ls, make зэрэг програмууд MINIX системд байдаг. LINUX болон MINIX хоёрын холбоог дурдахгүй өнгөрч болохгүй. MINIX үйлдлийн системийн анхны хувилбар гарсны дараахан USENET дээр мэдээний групп одоогоор форум бий болжээ. Хэдхэн долоо хоногийн дотор 40 гаруй мянган хүн уг форумд бүртгүүлсэн байдаг. Тэд системд шинэ боломжуудыг нэмэх, томсгох санал оруулж байв. Яг энэ үед Финляндын их сургуулийн оюутан Линус Торвальдс MINIX-тэй төстэй үйлдлийн системийг боловсруулсан. Ийнхүү GNU/LINUX үйлдлийн систем төрсөн түүхтэй.
1987 онд MINIX 1 гэж нэрлэгдэх анхны хувилбар нь гарсан. MINIX 3 нь түүхийн хувьд авч үзвэл MINIX 1 болон MINIX 2 (1997 онд гарсан POSIX стандартын систем)-той холбоотой боловч тэс өөр шинэ систем юм. Судалгаанаас үзэхэд хэрэглээний програм нь 1000 мөр кодонд 6-16 алдаа агуулдаг бол драйвер нь үйлдлийн системээс 3-7 дахин илүү алдаатай байдаг аж. Үйлдлийн системийн нийт 70 хувь нь драйвер програм байдаг учраас драйвер нь алдааны эх үүсвэр болдог. Жишээ нь Windows XP дээр гарч байгаа алдааны 85 хувь нь драйверын төхөөрөмжөөс болж байна. Үйлдлийн системийн найдвартай ажиллагааг хангахын тулд драйвер програмуудыг хамааралгүй ажиллуулах асуудал тулгарсан. MINIX 3 систем бий болох гол шалтгаан нь драйверт гарч байгаа алдаанаас үл хамааран системийг найдвартай ажиллуулах явдал байсан. Алдааг тусгаарлах механизмыг ашигласнаар MINIX 3-ийн найдвартай ажиллагааг хангаж болно. MINIX 3 системд цөмийн горимд нь 4000 мөр код ажилладаг байхад бусад үйлдлийн системд хэдэн сая мөрөөс тогтсон гүйцэтгэх програм ажилладаг. MINIX системийн дээрх кодонд тасалдал боловсруулагч, процессыг төлөвлөх, процесс хоорондын хамааралтай үйлдлийг гүйцэтгэхэд зориулсан функцүүд орсон байдаг. Үйлдлийн системийн үлдсэн хэсэг нь хэрэглэгчийн горимд процессуудын цуглуулга байдлаар ажиллах ба процесс бүр MMU (Memory Management Unit-Санах ойг удирдах төхөөрөмж)-ийн тусламжтай төхөөрөмжийн түвшинд хамгаалагдсан байдаг. Эдгээр процессууд нь супер хэрэглэгчийн горимоор ажиллах эрхгүй.
Дахин амилуулах сервер (Reincarnation server) гэж нэрлэгдэх эдгээр процессуудын нэг нь бусад бүх процессуудынхаа хүснэгтийг хадгалж байдаг бөгөөд хэрэв процессуудын аль нэг нь буруу ажиллах, эвдрэх тохиолдолд дахин амилуулах сервер нь автоматаар түүний шинэ хуулбараар сольдог. Ихэнх алдаанууд гэнэт гарч ирдэг учраас эвдэрсэн компонентуудыг дахин сэргээж ажиллуулснаар компьютерийг дахин унтрааж асаах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл компьютерт Reset товч хэрэггүй болно гэсэн үг. Энэ шинж чанарыг “өөрийгөө сэргээх” гэдэг ба орчин үеийн үйлдлийн системүүдэд байдаггүй.
MINIX 3 дээр ажиллаж байгаа хэрэглэгчдэд эхэлж UNIX систем дээр ажиллаж байгаа юм шиг санагддаг боловч түүн шиг нүсэр биш юм. MINIX 3 систем нь X Windows System болон ойролцоогоор 400 UNIX стандарт програмыг агуулдаг.
- Командын процессорууд (shells): ash, bash, pdksh, rsh
- Редакторууд: emacs, nvi, vim, elvis, elle, mined, sed, ed, ex
- Програмчлалын хэлнүүд: cc, gcc, g++, bison, flex, perl, python, yacc
- Програмчлалын хэрэгслүүд: cdiff, mak, patch, tar, touch
- Сүлжээний хэрэгслүүд: ssh, telnet, ftp, lynx, mail, rlogin, wget, pine
- Файлын утилит програмууд: cat, cp, bzip2, compress, mv, dd, uue, GNU utilities
- Текст утилит програмууд: grep, head, paste, prep, sort, spell, tail
- Администраторын хэрэгслүүд: adduser, cron, fdisk, mknod, mount, cvs, rcs
- Тоглоом: dungeon, nethack
Одоогийн байдлаар хэрэглэгчийн шинэ интерфейстэй болсон байгаа.
MINIX3 системийг дараах салбарт ашиглахад зохимжтой. Үүнд:
- Найдвартай ажиллагааг шаардсан хэрэглээний програмуудад
- Хөгжиж буй орнуудад сургалтанд зориулсан хямд үнэтэй, хүчин чадал багатай нөүтбүүк
- Embedded systems (камер, DVD-төхөөрөмж, гар утас гэх мэт).
- Сургалтанд (их дээд сургуулийн үйлдлийн системийн хичээл).
Tuesday, September 20, 2011
Хайраа ...
Айлын хаалга тогшоод
Андуурсан бол буцдаг шиг
Аавын хүүтэй танилцаад
Анхнаасаа чамд таалагдаагүй бол
Ахин түүний боломжийг бодож
Аальгүйтэж битгий цаг нөхцөө
Намхан гэж голоо юу?
Намдуухан гэж өөлөө юү?
Эр хүн чинь бүгдээрээ
Ив ижилхэн биологийн амьтад
Өмөг түшиг нь л түүнд байвал
Өөр юу хүсээ вэ бүсгүй минь
Чамаас эгэл сайхан бүсгүй
Цаадахыг чинь хүлээгээ хаа нэгтээ
Хэзээний ч юм болзоогоо хүсэж
Хээнцэр охид ч мөрөөдөө түүнийг
Арга ядахад сууна даа гэж
Арчаагүй загнаж бүү жоорло
Эгэл чигээрээ надад хэрэгтэй наад залуу чинь
Эртхэн яв бүсгүй минь зам тавьж өг
Андуурсан бол буцдаг шиг
Аавын хүүтэй танилцаад
Анхнаасаа чамд таалагдаагүй бол
Ахин түүний боломжийг бодож
Аальгүйтэж битгий цаг нөхцөө
Намхан гэж голоо юу?
Намдуухан гэж өөлөө юү?
Эр хүн чинь бүгдээрээ
Ив ижилхэн биологийн амьтад
Өмөг түшиг нь л түүнд байвал
Өөр юу хүсээ вэ бүсгүй минь
Чамаас эгэл сайхан бүсгүй
Цаадахыг чинь хүлээгээ хаа нэгтээ
Хэзээний ч юм болзоогоо хүсэж
Хээнцэр охид ч мөрөөдөө түүнийг
Арга ядахад сууна даа гэж
Арчаагүй загнаж бүү жоорло
Эгэл чигээрээ надад хэрэгтэй наад залуу чинь
Эртхэн яв бүсгүй минь зам тавьж өг
Monday, July 18, 2011
Хүнд хайртай болсон ...
Яасан ч хэцүү юм бээ ? Энэ хайр дурлал гэдэг үнэхээр арай л том тоглоом юм шиг байна даа
Thursday, May 26, 2011
”ФАНАТУУДЫН СТАДИУМ” Barcelona vs Manu CHAMPIONS LEAGUE FINAL
”ФАНАТУУДЫН СТАДИУМ” Barcelona vs Manu CHAMPIONS LEAGUE FINAL
Эхлэх Цаг : Saturday at 11:30pm - Sunday at 4:30am
Байрлал Хаяг : UB PALACE
ФАНАТУУДЫН СТАДИУМ Дотор хэхэ

Хөл бөмбөгийн зах, Тоглоомын төв хэсэг, VIP тоглоомын хэсэг , Мөрий тавих хэсэг , Сонирхотой хөтөлбөр
Түнш : Аваргуудын Лигийн албан ёсны дамжуулагч “FUSION” брэнд
Зохион байгуулагч : Монголын Идэвхитэй Дэмжигч Нарын Холбоо, СОД ПР агентлаг , UB PALACE , BBC TV asia tour project
Оролцогч байгуулгууд : Монголын Спортын барааны дэлгүүрүүд , Хөл бөмбөг сонирхогч авьяастнууд ,Хөтөлбөр :
- Beat box CREW , BX, Lemons , Stay ба бусад доргио хамтлаг дуучид
- Аваргуудын лигийн шилдэг гоолууд , хөгжилтэй агшингууд
- Хөлбөмбөгийн АХА тэмцээн
- Хөлбөмбөгийн зах /2000 ¥ - 160.000 ¥ хүртлэх бүх бараа /
- PC , XBOX360 - FIFA 11 , PES 11 тоглоомын хэсэг
- Бусад Доргио хөтөлбөрүүд
Энэ
бол Дэлхийн Аваргын Финалаас ч дутхааргүй том тулаан мэддэг нэг нь
гайхамшигаа тэнд дуу хуур, нүргээн, тоглоом наадмаар мэдэрч, мэддэггүй
нэг нь гайхамшигт умбаг, гайхамшигтай танилцаг .
Энэ бол БАРСА vs МАНЮ ФИНАЛЫН
ТОГЛОЛТ
Энэ бол Паб биш Энэ бол ”ФАНАТУУДЫН СТАДИУМ”
Нийт 900 фанат . 400 ширээ суудал, 500 өндөрлөг суудал
ТАХ 3000 – 4000 ¥ . + 1 BEER /Bonus/
Захиалга авах утас : 50114080, 99621414
Мэдээллийн ивээн тэтгэгчид : www.soccer.mn , www.csports.mn , C1, MN25, TV8, UBS , BTV
Subscribe to:
Posts (Atom)



