Tuesday, December 13, 2011

Хайраа гэж бас агуу зүйл шүү ...
Нэгэн эмгэнэлт дурлалт хосуудын тухай ...


Хөвгүүн: Хонгор минь , бид ярилцах хэрэгтэй байна.
Охин: Юуны тухай ?
Хөвгүүн: Чамд хэлэх ёстой юм байна.
Охин: Юу юм бэ? Муу мэдээ юу? Ямар нэгэн муу юм болоо юу?
Хөвгүүн: Би чамайг шаналгахыг хүсэхгүй байна
Охин: "Бодол" Бурхан минь , арай надаас салъя гэхгүй байлгүй дээ, би түүнд маш их хайртай
Хөвгүүн: Байна уу?
Охин: Байна. Тэгээд тийм чухал юу юм?
Хөвгүүн: Би чамд хэлэх хэрэгтэй үгүйг сайн мэдэхгүй байна.
Охин: Хэрвээ чи хэлье гэж эхнээсээ бодсон л юм бол хэл л дээ
Хөвгүүн: Би явах гэж байгаа...
Охин: Чи юу яриад байгаа юм бэ ? Би чамайг намайг орхиосой гэж хүсэхгүй байна, Би Чамд Хайртай.
Хөвгүүн: Тийм биш ээ, Би маш хол нүүж байгаа.
Охин: Яагаад ? Танай гэрийнхэн чинь бүгд л энд амьдардаг ш дээ?
Хөвгүүн: Манай аав намайг маш хол цэргийн сургуульд явуулж байгаа.
Охин: Би итгэж чадахгүй нь ээ.
Аав: (утасны нөгөө шугамаар орж ирэн , Утсаа тасал миний охион гэж хашгирав )
Хөвгүүн: Танай аав үнэхээр ууртай байгаа сонсогдож байна.
Охин: Чи мэднэ дээ түүнийг, Гэхдээ би чамайг явуулмааргүй байна.
Хөвгүүн: Чи надтай хамт явах уу?
Охин: Чи намайг тэгэхийг хүсч байгааг мэднэ дээ, гэхдээ би чадахгүй ээ. Манай аав намайг ална.
Хөвгүүн: "Гунигтай" За за, Би ойлгож байна аа. Тэгэх ч байх гэж бодож байсан юм
Охин: "Бодол" Ийм юм болж байгаад үнэхээр итгэж чадахгүй нь ээ
Хөвгүүн: Би чамд нэг юм өгөх хэрэгтэй байна. Би маргааш өглөө 1-80нислэгээр явна, тиймээс одоо уулзъя
Охин: Ойлголоо, парк дээр уулзъя
Хөвгүүн: За , 20 минутын дараа уулзъя
"Тэд парк дээр уулзан бие биенийгээ тэврээд , хөвгүүн охинд нэг зурвас өгчээ "
Хөвгүүн: Май , энэ чамд. Би одоо явах ёстой.
Охин: "Уйлж эхлэв"
Хөвгүүн: Битгий уйл, Би чамд хайртай гэдгийг чи мэднэ шүү дээ, Гэхдээ би явах ёстой.
Охин: "Толгой дохиод , цааш алхаж эхлэв"
''Тэр 2 2уулаа гэр гэрлүүгээ явлаа. Охин захидлыг уншихад: Чи магадгүй намайг явах гэж байгааг аль хэдийн мэдсэн байх. Би чамд ямар их сайныг захидлаар хэлэх нь арай дээр юм болов уу гэж бодлоо. Үнэнийг хэлэхэд би чамд хэзээ ч хайртай байгаагүй, би чамайг маш их үзэн яддаг , чи бол шулам үүнийг хэзээ ч битгий март , Би хэзээ ч чамд сайн байгаагүй, чамтай ярихыг ч хүсдэггүй, Чамтай байхыг ч хүсдэггүй. Одоо чи би чамайг хэр их үзэн яддагийг ойлгосон байх, Чи хэзээ ч зөв зүйл хийж байгаагүй , Би дахиж хэзээ ч урьдных шигээ чамайг үнсэхгүй, чамайг огтхон ч санахгүй , Чамтай дахиж уулзахыг ч хүсэхгүй байна. Баяртай , Чиний хонгор"
"Охин цаасыг хогийн сав руу шидээд хэдэн цаг уйлжээ"
Найз: Чи ямархуу байна даа , зүгээр үү?
Охин: Би зүгээр л энэ бүхэн болж өнгөрсөнд итгэж чадахгүй нь. Би түүнийг надад хайртай гэж боддог байсан.
Найз: Өө найз банди чинь надад мсж үлдээсэн байсан, чамайг хүрэмнийхээ кармаг үзээрэй гэж хэлүүлсэн
Охин: За "Тэнд нэг цаас байсан ба дотор нь: Чи эхлээд миний захиаг унших байх гэж бодож байна, тэгэхээр аав чинь бас унших байх аа гэж бодоод хэдэн үгсийг сольсон
Үзэн ядах = Хайртай
Хэзээ ч = Үргэлж
Шулам = Хонгор
Тэгэхгүй= Тэгнэ
Чамайг надад итгэж байгаа гэж бодож байна, Би чинь чамдаа маш их хайртай"
Охин: Өө бурхан минь тэр захиа... Тэгэхээр надад хайртай юм байна , би ямар тэнэг юм бэ?
Найз: Lol , Заза би явах хэрэгтэй болчлоо , дараа залгая
Охин:"Аз жаргалтай" За За баяртай
"Тв ээ асааж мэдээ үзэж байна . Цэргийн сургуулынхныг авч явсан онгоц дэлбэрч 30 - 40 орчим хөвгүүд нас барсан байна. Мэргэжилтнүүд одоо болтол ослын талаархи баттай мэдээллийг олж чадаагүй байна.
3 хоногийн дараа охин амиа хорложээ. Учир нь тэр түүнгүйгээр амьд явахыг хүсээгүй байжээ "
Нэг хоногийн дараа утас дугаран: "Хэн ч хариулсангүй , Найз банди нь мсж үлдээжээ" Би байна аа. Чи гэртээ байхгүй байгаа юм уу ? Би чамд өөрийгөө амьд гэдгийг хэлэхээр залгаж байна. Би чамайг сүүлийн харахаар яваад онгоцондоо сууж чадаагүй, Чамайг санаа зовсон байх гэж бодож байна , Би зүгээр ээ.....

No comments:

Post a Comment