Friday, December 30, 2011

Сайн Ах байхыг хүссэн юм ...

Миний коллежийн найз Пол ахаасаа шинэ зул сарын баяраар бэлэг болгон шинэхэн машин хүлээн авчээ. Зул сарын баярын урд өдөр Полыг ажлынхаа газраас гарч ирэхэд гудамжиндаар саархан ажил хийж мөнгө олдог бяцхан хүү гялалзсан шинэ машиныг нь эргэж тойрон харж бахдан байв.
-Энэ таны машин уу? Эрхэмээ! гэж тэр асуув.
Тиймээ ах маань зул сарын баярыг тохиолдуулж надад бэлэглэсэн юм ... хэмээн Полыг хариулахад хүү ихэд гайхан ...
-Танай ах ийм сайхан машин танд зүгээр л бэлэглэсэн хэрэг үү ? ... Пөөх би бас ... "Яг ийм ахтай болох юмсан" гэж хэлэх гэж байгааг нь ойлгов.
Гэтэл хүү "Би яг танай ах шиг тийм ах байх юмсан" гэлээ.
Пол хүү рүү гайхшран харахын зэрэгцээ хүүгийн ухаалаг үгийг биширсэндээ...

-"Миний машинаар явж үзэхийг хүсч байна уу?" гэж асуув.
Хүү баярласан харцаар хараад
-"Болох юмуу? Би энэ машинд сууж үзэхийг үнэхээр хүсч байна" гэж.
Тэд хэсэг явсны дараа хүү Пол руу хандан "Эрхэмээ би танаас бас нэгэн зүйл хүсэх гэсэн юм" Та манай гэрийн урдуур яваад өгөөч ... гэж хэлэхдээ түүний нүд очтон гялалзаж байв. Пол хүүгийн хүслийг сонсоод жуумалзав. Хүү мэдээж хөршүүддээ ийм тансаг машинаар явж байгаагаа харуулахыг хүсч байгаа нь ойлгомжтой хэрэг гэж Пол дотороо бодлоо.
Хүү гэрийнхээ ойролцоо ирээд түүнээс зогсохыг гуйлаа. Пол хүүг ийм машинтай явж байгааг нь гадаа байгаа хүн бүр хараг гэж хүсч байна гэж бодов. Хүү гэрлүүгээ хар хурдаараа гүйн орлоо.
Тэр нэлээд удав. Пол хэдийгээр ажилтай байсан ч хүүг гомдоохыг хүссэнгүй гэрийнх нь гадаа хэсэг хугацаанд хүлээв. Харин хүү аймшигт өвчний улмаас хөл нь мэдээгүй болсон дүүгээ тэвэрсээр ирж байлаа. Үүдний шатны хамгийн доод талын гишгүүр дээр дүүгээ тэвэрсэн хэвээр суунгаа машин руу зааж :
-"Түүний ах нв зул сарын баяраар энэ машиныг бэлэглэсэн гэнэ Хэзээ нэгэн цагт ах нь бас чамд яг ийм машин авч өгөх болно" гэв. Энэ үед Полын нүднээс нулимс дусалж байлаа. Тэр хоёр хүүг машиндаа суулгаад явж байхдаа яг хүү шиг хамгийн сайн ах байх юмсан гэж хүсч байлаа ...
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЬЕ !!!!!




No comments:

Post a Comment