Showing posts with label Урам Зоригжуулах үг. Show all posts
Showing posts with label Урам Зоригжуулах үг. Show all posts

Tuesday, September 20, 2011

Хайраа ...

Айлын хаалга тогшоод
Андуурсан бол буцдаг шиг
Аавын хүүтэй танилцаад
Анхнаасаа чамд таалагдаагүй бол
Ахин түүний боломжийг бодож
Аальгүйтэж битгий цаг нөхцөө
Намхан гэж голоо юу?
Намдуухан гэж өөлөө юү?
Эр хүн чинь бүгдээрээ
Ив ижилхэн биологийн амьтад
Өмөг түшиг нь л түүнд байвал
Өөр юу хүсээ вэ бүсгүй минь
Чамаас эгэл сайхан бүсгүй
Цаадахыг чинь хүлээгээ хаа нэгтээ
Хэзээний ч юм болзоогоо хүсэж
Хээнцэр охид ч мөрөөдөө түүнийг
Арга ядахад сууна даа гэж
Арчаагүй загнаж бүү жоорло
Эгэл чигээрээ надад хэрэгтэй наад залуу чинь
Эртхэн яв бүсгүй минь зам тавьж өг

Friday, February 11, 2011

Амжилтын томьёо

Мөрөөдөл+Зорилго+Үзэл бодол+Стратеги= Энэ 4-ийг хослуулж хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрнэ.
Үнэхээр амжилтын томьёо гэж байдаг бол энэ дөрвийг хүн яаж сайн хослуулах вэ гэдэгт хамгийн гол нууц нь байгаа юм. Тиймээс энэ дөрвийн ялгааг гаргая.Эдгээр нь ойлгомжтой мэт боловч хүмүүс төдийлөн нарийн ялгааг нь мэдээгүйгээсээ болж мөрөөдлийг биелэгдэшгүй зүйл хэмээн боддог.
Мөрөөдөл: Хэрэв танд цаг хугацаа хийгээд мөнгөний асар их нөөц байсан бол та юу хийх вэ тэр чинь чиний мөрөөдөл.
Зорилго: Та хэн болох, юу хийх, юутай байхыг хүсэж байна вэ энэ бол таны зорилго.
Үзэл бодол: Танд юу хамгийн чухал вэ. Яагаад энэ тийм чухал вэ гэх асуултуудад хариулагдах зүйл чинь таны үзэл бодол.
Стратеги: Танд зорилгодоо хүрэхэд чинь шаардлагатай мэдлэг, чадвар болон тодорхой төлөвлөгөө бий юу? Байгаа бол энэ таны стратеги билээ.
АМЖИЛТ ӨӨД УРАГШАА!!!

Thursday, January 20, 2011

Урам зоригтой бай !


Би хийхдээ л хийнэ. Би өөрөө шүү. Би хийж чаднаа . Би мөрөөдлөө биелүүлж л таарна. Би урагшаа тэмүүлэн давшинэ. Би тухлан суугаад, эцсийг нь үзнэ. Бэрхшээл зовлонг гэтэлнэ. Зардал хөлсийг төлнө . Мөрөөдөл минь надаас холдон одхыг нүдээр үзэн үзтэлээ би огт гэдрэг ухарч алхахгүй. Сонор сэргэг бай ! Золбоо хийморьтой бай ! Зорилго тэмүүлэлтэй бай !