Wednesday, November 16, 2011
MINIX 3 үйлдлийн систем
Австралийн Өмнөд Уэльсийн Их Сургуулийн багш Жон Лайонс UNIX дээр алхам алхмаар ажиллах гарын авлага боловсруулсан бөгөөд AT&T-ийн зөвшөөрлөөр уг гарын авлагыг их сургуулиудын үйлдлийн системийн хичээл дээр ашигладаг байжээ. UNIX системийн 7-р хувилбар гарснаар уг системийг их сургуулийн үйлдлийн системийн хичээлд ашиглах болон эх кодыг нь нийтэд тараахыг хоригложээ.
Иймээс их сургуулиудын сургалтанд зориулан Амстердамын Врийн их сургуулийн профессор Эндрю Таненбаум UNIX системтэй төстэй MINIX хэмээх үйлдлийн системийг боловсруулсан. MINIX гэдэг нь mini-UNIX гэдэг нэрнээс гаралтай, маш энгийн бүтэцтэй бага хэмжээний систем юм. UNIX системийг бодвол илүү модульчлагдсан бүтэцтэй. Жишээ нь файлын систем нь цөмийн нэг хэсэг нь биш, харин тусдаа хэрэглэгчийн горимд ажилладаг модуль юм. Мөн кодыг бусдад ойлгуулахын тулд хэдэн мянган тайлбар оруулжээ.
POSIX (Portable Operating System based on UNIX) стандарт гарснаар MINIX-ийн хөгжилд их хувьд нэмэр оруулсан. Одоо MINIX нь POSIX стандарт дээр тулгуурлаж, уг стандартын дурын хэрэглээний програмыг ажиллуулах боломжтой болсон. MINIX нь UNIX шиг C хэл дээр бичигдсэн бөгөөд төрөл бүрийн компьютер дээр суурилуулахад маш хялбар, “Юм бага байх тусмаа сайхан” гэсэн философийг дагадаг. Энгийн хэрэглэгч MINIX болон UNIX хоёрын ялгааг олж харахгүй. UNIX системд байдаг cat, grep, ls, make зэрэг програмууд MINIX системд байдаг. LINUX болон MINIX хоёрын холбоог дурдахгүй өнгөрч болохгүй. MINIX үйлдлийн системийн анхны хувилбар гарсны дараахан USENET дээр мэдээний групп одоогоор форум бий болжээ. Хэдхэн долоо хоногийн дотор 40 гаруй мянган хүн уг форумд бүртгүүлсэн байдаг. Тэд системд шинэ боломжуудыг нэмэх, томсгох санал оруулж байв. Яг энэ үед Финляндын их сургуулийн оюутан Линус Торвальдс MINIX-тэй төстэй үйлдлийн системийг боловсруулсан. Ийнхүү GNU/LINUX үйлдлийн систем төрсөн түүхтэй.
1987 онд MINIX 1 гэж нэрлэгдэх анхны хувилбар нь гарсан. MINIX 3 нь түүхийн хувьд авч үзвэл MINIX 1 болон MINIX 2 (1997 онд гарсан POSIX стандартын систем)-той холбоотой боловч тэс өөр шинэ систем юм. Судалгаанаас үзэхэд хэрэглээний програм нь 1000 мөр кодонд 6-16 алдаа агуулдаг бол драйвер нь үйлдлийн системээс 3-7 дахин илүү алдаатай байдаг аж. Үйлдлийн системийн нийт 70 хувь нь драйвер програм байдаг учраас драйвер нь алдааны эх үүсвэр болдог. Жишээ нь Windows XP дээр гарч байгаа алдааны 85 хувь нь драйверын төхөөрөмжөөс болж байна. Үйлдлийн системийн найдвартай ажиллагааг хангахын тулд драйвер програмуудыг хамааралгүй ажиллуулах асуудал тулгарсан. MINIX 3 систем бий болох гол шалтгаан нь драйверт гарч байгаа алдаанаас үл хамааран системийг найдвартай ажиллуулах явдал байсан. Алдааг тусгаарлах механизмыг ашигласнаар MINIX 3-ийн найдвартай ажиллагааг хангаж болно. MINIX 3 системд цөмийн горимд нь 4000 мөр код ажилладаг байхад бусад үйлдлийн системд хэдэн сая мөрөөс тогтсон гүйцэтгэх програм ажилладаг. MINIX системийн дээрх кодонд тасалдал боловсруулагч, процессыг төлөвлөх, процесс хоорондын хамааралтай үйлдлийг гүйцэтгэхэд зориулсан функцүүд орсон байдаг. Үйлдлийн системийн үлдсэн хэсэг нь хэрэглэгчийн горимд процессуудын цуглуулга байдлаар ажиллах ба процесс бүр MMU (Memory Management Unit-Санах ойг удирдах төхөөрөмж)-ийн тусламжтай төхөөрөмжийн түвшинд хамгаалагдсан байдаг. Эдгээр процессууд нь супер хэрэглэгчийн горимоор ажиллах эрхгүй.
Дахин амилуулах сервер (Reincarnation server) гэж нэрлэгдэх эдгээр процессуудын нэг нь бусад бүх процессуудынхаа хүснэгтийг хадгалж байдаг бөгөөд хэрэв процессуудын аль нэг нь буруу ажиллах, эвдрэх тохиолдолд дахин амилуулах сервер нь автоматаар түүний шинэ хуулбараар сольдог. Ихэнх алдаанууд гэнэт гарч ирдэг учраас эвдэрсэн компонентуудыг дахин сэргээж ажиллуулснаар компьютерийг дахин унтрааж асаах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл компьютерт Reset товч хэрэггүй болно гэсэн үг. Энэ шинж чанарыг “өөрийгөө сэргээх” гэдэг ба орчин үеийн үйлдлийн системүүдэд байдаггүй.
MINIX 3 дээр ажиллаж байгаа хэрэглэгчдэд эхэлж UNIX систем дээр ажиллаж байгаа юм шиг санагддаг боловч түүн шиг нүсэр биш юм. MINIX 3 систем нь X Windows System болон ойролцоогоор 400 UNIX стандарт програмыг агуулдаг.
- Командын процессорууд (shells): ash, bash, pdksh, rsh
- Редакторууд: emacs, nvi, vim, elvis, elle, mined, sed, ed, ex
- Програмчлалын хэлнүүд: cc, gcc, g++, bison, flex, perl, python, yacc
- Програмчлалын хэрэгслүүд: cdiff, mak, patch, tar, touch
- Сүлжээний хэрэгслүүд: ssh, telnet, ftp, lynx, mail, rlogin, wget, pine
- Файлын утилит програмууд: cat, cp, bzip2, compress, mv, dd, uue, GNU utilities
- Текст утилит програмууд: grep, head, paste, prep, sort, spell, tail
- Администраторын хэрэгслүүд: adduser, cron, fdisk, mknod, mount, cvs, rcs
- Тоглоом: dungeon, nethack
Одоогийн байдлаар хэрэглэгчийн шинэ интерфейстэй болсон байгаа.
MINIX3 системийг дараах салбарт ашиглахад зохимжтой. Үүнд:
- Найдвартай ажиллагааг шаардсан хэрэглээний програмуудад
- Хөгжиж буй орнуудад сургалтанд зориулсан хямд үнэтэй, хүчин чадал багатай нөүтбүүк
- Embedded systems (камер, DVD-төхөөрөмж, гар утас гэх мэт).
- Сургалтанд (их дээд сургуулийн үйлдлийн системийн хичээл).
Tuesday, September 20, 2011
Хайраа ...
Айлын хаалга тогшоод
Андуурсан бол буцдаг шиг
Аавын хүүтэй танилцаад
Анхнаасаа чамд таалагдаагүй бол
Ахин түүний боломжийг бодож
Аальгүйтэж битгий цаг нөхцөө
Намхан гэж голоо юу?
Намдуухан гэж өөлөө юү?
Эр хүн чинь бүгдээрээ
Ив ижилхэн биологийн амьтад
Өмөг түшиг нь л түүнд байвал
Өөр юу хүсээ вэ бүсгүй минь
Чамаас эгэл сайхан бүсгүй
Цаадахыг чинь хүлээгээ хаа нэгтээ
Хэзээний ч юм болзоогоо хүсэж
Хээнцэр охид ч мөрөөдөө түүнийг
Арга ядахад сууна даа гэж
Арчаагүй загнаж бүү жоорло
Эгэл чигээрээ надад хэрэгтэй наад залуу чинь
Эртхэн яв бүсгүй минь зам тавьж өг

Monday, July 18, 2011
Хүнд хайртай болсон ...
Яасан ч хэцүү юм бээ ? Энэ хайр дурлал гэдэг үнэхээр арай л том тоглоом юм шиг байна даа
Thursday, May 26, 2011
”ФАНАТУУДЫН СТАДИУМ” Barcelona vs Manu CHAMPIONS LEAGUE FINAL
”ФАНАТУУДЫН СТАДИУМ” Barcelona vs Manu CHAMPIONS LEAGUE FINAL
Эхлэх Цаг : Saturday at 11:30pm - Sunday at 4:30am
Байрлал Хаяг : UB PALACE
ФАНАТУУДЫН СТАДИУМ Дотор хэхэ

Хөл бөмбөгийн зах, Тоглоомын төв хэсэг, VIP тоглоомын хэсэг , Мөрий тавих хэсэг , Сонирхотой хөтөлбөр
Түнш : Аваргуудын Лигийн албан ёсны дамжуулагч “FUSION” брэнд
Зохион байгуулагч : Монголын Идэвхитэй Дэмжигч Нарын Холбоо, СОД ПР агентлаг , UB PALACE , BBC TV asia tour project
Оролцогч байгуулгууд : Монголын Спортын барааны дэлгүүрүүд , Хөл бөмбөг сонирхогч авьяастнууд ,Хөтөлбөр :
- Beat box CREW , BX, Lemons , Stay ба бусад доргио хамтлаг дуучид
- Аваргуудын лигийн шилдэг гоолууд , хөгжилтэй агшингууд
- Хөлбөмбөгийн АХА тэмцээн
- Хөлбөмбөгийн зах /2000 ¥ - 160.000 ¥ хүртлэх бүх бараа /
- PC , XBOX360 - FIFA 11 , PES 11 тоглоомын хэсэг
- Бусад Доргио хөтөлбөрүүд
Энэ
бол Дэлхийн Аваргын Финалаас ч дутхааргүй том тулаан мэддэг нэг нь
гайхамшигаа тэнд дуу хуур, нүргээн, тоглоом наадмаар мэдэрч, мэддэггүй
нэг нь гайхамшигт умбаг, гайхамшигтай танилцаг .
Энэ бол БАРСА vs МАНЮ ФИНАЛЫН
ТОГЛОЛТ
Энэ бол Паб биш Энэ бол ”ФАНАТУУДЫН СТАДИУМ”
Нийт 900 фанат . 400 ширээ суудал, 500 өндөрлөг суудал
ТАХ 3000 – 4000 ¥ . + 1 BEER /Bonus/
Захиалга авах утас : 50114080, 99621414
Мэдээллийн ивээн тэтгэгчид : www.soccer.mn , www.csports.mn , C1, MN25, TV8, UBS , BTV
Monday, May 2, 2011
Хайр хүлээсэн Хайр
Мөрөөдлөөс амилсан нэгэн охиныг сэтгэл минь нууцлан агуулдаг
Миний л зүүдэнд намайгаа тэр минь гэрэл гэгээ рүү дагуулдаг
Мөнхөд чинийхээ үнэнч зүрхэнд үргэлж би байрлахыг хүсдэг
Мартахын аргагүй сайхан чамайгаа үүрд би хайрлахыг хүсдэг
Олны дундаас чинийхээ сэтгэлийг өөртөө би татахыг зорьсон
Орчлон хорвоогоос чамаас илүүг миний зүрх хайхаа больсон
Огторгуйд орших оддын гялбаа бодолтой минь ханьсан анивчан гэрэлтэнэ
Оюун ухаанаас чиний минь дүр огтоос салахгүй тойрон эргэлдэнэ
Бодол санаа минь тогтворгүй атлаа гүндээ саруулхан туяатай байдаг
Бүх зүрх сэтгэлээс минь чи хэзээ ч салахааргүй уяатай байдаг
Бүтэшгүй дурлалыг би гадуурхаж хатуу тавиланд хахууль атгуулахсан
Буцашгүй зорилгодоо би чамайгаа багтааж бурханы ивээлээр даатгуулахсан
Чимээ аниргүйд зорилгоо зөгнөн бодлогшорон суухдаа би ганцаарддаг
Чамайгаа санахаар сэтгэл минь сэргэж уйтгарын манан замхардаг
Чамдаа зориулах шүлгийн мөртүүд зүрхний минь гүнээс ундардаг
Чин сэтгэлд минь чи байгаа болхоор бүүдгэр гуниг бүдгэрэн унтардаг
Зүйрлэшгүй уужим сэтгэлийн чинь гүнд би орон зайг эзлэн багтахыг хүснэ
Зөвхөн үнэнчээр хайрлахын баталгаа болгож шүлгээрээ чамайг магтахыг хүснэ
Зүүдэнд минь чи солонго адил татахдаа уйтгар гунигийг минь нимгэлдэг
Зүрхэнд минь чи од адил гэрэлтэхдээ итгэл сэтгэлийг минь чимгэлдэг
Өдөрөөр биш цагаар хоромоор биш мөчөөр өөрийг чинь би үгүйлнэ
Өнгөрөх дурсамж өмнөх ирээдүй минь чиний л эзгүйд хоосорч үгүйрнэ
Өнө мөнхөд чамайг гэх сэтгэл минь өөр хэн нэгэн рүү хувирч өөрчлөгдөхгүй
Өөрийг чинь гэсээр яваа энэ зүрх минь бусад руу тэмүүлж төөрөхгүй
Хэрэв чи халамжит хайрынхаа халуун илчийг миний зүрхэнд мэдрүүлвэл
Хатуу хорвоогийн зовлон тохилдоход хэзээ ч би дэргэдээс чинь холдохгүй
Хэрэв чи үнэнч хайрынхаа үүрдийн холбоог тасрахгүй гэдгээ итгүүлвэл
Худал үгийн утгаах урхидаж хэрхэвч би сэтгэлээр чинь тоглохгүй
Аадрыг хахуулдаж шиврээ болгон тэнд нь би чамайгаа хүлээнэ
Алгуурхан салхи намайг аргадан намуухнаар илбэн зөөлөн үнсэнэ
Амьдралын минь утга учир болж амраг минь чи наддаа ирэх үү
Алсад хүлээх гэрэлт ирээдүйгээс аз жаргалыг хоёул хамтдаа эрэх үү
Энэ зүрхний минь цохилох хэмнэл эгэлгүй хайранд чинь эрхлэх дуртай
Эргэх бодлын минь нууцхан зангилаа шүлэглэх урлагийг хэрэглэх дуртай
Ээдрээт хувь тавиланг эргүүлэх эрч хүчийг гарт минь чи бариулаач
Энхрий нандин сэтгэлээр намайгаа үүрд хайрлах уу наддаа чи хариулаач

Б.Мөнгөншагай
Subscribe to:
Posts (Atom)