Мөрөөдлөөс амилсан нэгэн охиныг сэтгэл минь нууцлан агуулдаг
Миний л зүүдэнд намайгаа тэр минь гэрэл гэгээ рүү дагуулдаг
Мөнхөд чинийхээ үнэнч зүрхэнд үргэлж би байрлахыг хүсдэг
Мартахын аргагүй сайхан чамайгаа үүрд би хайрлахыг хүсдэг
Олны дундаас чинийхээ сэтгэлийг өөртөө би татахыг зорьсон
Орчлон хорвоогоос чамаас илүүг миний зүрх хайхаа больсон
Огторгуйд орших оддын гялбаа бодолтой минь ханьсан анивчан гэрэлтэнэ
Оюун ухаанаас чиний минь дүр огтоос салахгүй тойрон эргэлдэнэ
Бодол санаа минь тогтворгүй атлаа гүндээ саруулхан туяатай байдаг
Бүх зүрх сэтгэлээс минь чи хэзээ ч салахааргүй уяатай байдаг
Бүтэшгүй дурлалыг би гадуурхаж хатуу тавиланд хахууль атгуулахсан
Буцашгүй зорилгодоо би чамайгаа багтааж бурханы ивээлээр даатгуулахсан
Чимээ аниргүйд зорилгоо зөгнөн бодлогшорон суухдаа би ганцаарддаг
Чамайгаа санахаар сэтгэл минь сэргэж уйтгарын манан замхардаг
Чамдаа зориулах шүлгийн мөртүүд зүрхний минь гүнээс ундардаг
Чин сэтгэлд минь чи байгаа болхоор бүүдгэр гуниг бүдгэрэн унтардаг
Зүйрлэшгүй уужим сэтгэлийн чинь гүнд би орон зайг эзлэн багтахыг хүснэ
Зөвхөн үнэнчээр хайрлахын баталгаа болгож шүлгээрээ чамайг магтахыг хүснэ
Зүүдэнд минь чи солонго адил татахдаа уйтгар гунигийг минь нимгэлдэг
Зүрхэнд минь чи од адил гэрэлтэхдээ итгэл сэтгэлийг минь чимгэлдэг
Өдөрөөр биш цагаар хоромоор биш мөчөөр өөрийг чинь би үгүйлнэ
Өнгөрөх дурсамж өмнөх ирээдүй минь чиний л эзгүйд хоосорч үгүйрнэ
Өнө мөнхөд чамайг гэх сэтгэл минь өөр хэн нэгэн рүү хувирч өөрчлөгдөхгүй
Өөрийг чинь гэсээр яваа энэ зүрх минь бусад руу тэмүүлж төөрөхгүй
Хэрэв чи халамжит хайрынхаа халуун илчийг миний зүрхэнд мэдрүүлвэл
Хатуу хорвоогийн зовлон тохилдоход хэзээ ч би дэргэдээс чинь холдохгүй
Хэрэв чи үнэнч хайрынхаа үүрдийн холбоог тасрахгүй гэдгээ итгүүлвэл
Худал үгийн утгаах урхидаж хэрхэвч би сэтгэлээр чинь тоглохгүй
Аадрыг хахуулдаж шиврээ болгон тэнд нь би чамайгаа хүлээнэ
Алгуурхан салхи намайг аргадан намуухнаар илбэн зөөлөн үнсэнэ
Амьдралын минь утга учир болж амраг минь чи наддаа ирэх үү
Алсад хүлээх гэрэлт ирээдүйгээс аз жаргалыг хоёул хамтдаа эрэх үү
Энэ зүрхний минь цохилох хэмнэл эгэлгүй хайранд чинь эрхлэх дуртай
Эргэх бодлын минь нууцхан зангилаа шүлэглэх урлагийг хэрэглэх дуртай
Ээдрээт хувь тавиланг эргүүлэх эрч хүчийг гарт минь чи бариулаач
Энхрий нандин сэтгэлээр намайгаа үүрд хайрлах уу наддаа чи хариулаач

Б.Мөнгөншагай
No comments:
Post a Comment