Friday, December 30, 2011

Сайн Ах байхыг хүссэн юм ...

Миний коллежийн найз Пол ахаасаа шинэ зул сарын баяраар бэлэг болгон шинэхэн машин хүлээн авчээ. Зул сарын баярын урд өдөр Полыг ажлынхаа газраас гарч ирэхэд гудамжиндаар саархан ажил хийж мөнгө олдог бяцхан хүү гялалзсан шинэ машиныг нь эргэж тойрон харж бахдан байв.
-Энэ таны машин уу? Эрхэмээ! гэж тэр асуув.
Тиймээ ах маань зул сарын баярыг тохиолдуулж надад бэлэглэсэн юм ... хэмээн Полыг хариулахад хүү ихэд гайхан ...
-Танай ах ийм сайхан машин танд зүгээр л бэлэглэсэн хэрэг үү ? ... Пөөх би бас ... "Яг ийм ахтай болох юмсан" гэж хэлэх гэж байгааг нь ойлгов.
Гэтэл хүү "Би яг танай ах шиг тийм ах байх юмсан" гэлээ.
Пол хүү рүү гайхшран харахын зэрэгцээ хүүгийн ухаалаг үгийг биширсэндээ...

Tuesday, December 13, 2011

Инээмсэглэл
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ.Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ.Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ.Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж.Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ.Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ.Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ГЭЭД БОДДОО...
Хайраа гэж бас агуу зүйл шүү ...
Нэгэн эмгэнэлт дурлалт хосуудын тухай ...