Friday, February 11, 2011

Мэдээд ав :)

Амьдралд чинь хэрэг болох үүднээс багахаан зөвлөмж хүргэх гэсэн юм.
Эрт босвол нэгийг үзнэ
Орой унтвал нэгийг сонсоно гэдэг байхаа. Нээрээ л эрт босвол хамаг ажил
амжаад сайхан байдаг шүү. Унтаад хоцорсон нь юмнаас хоцроод л үлддэг дээ.
Энэ зөвлөмж уран сайхны хэлцтэй ч гэсэн уншаад нэгийг тунгаана биз :) Оройдоо
бас маргааш хийх зүйлээ төлөвлөөд унтах ч сайхан шүү. Ер нь тэмдэглэл хөтлөөд
хийх ажлаа эгнүүлж байгаад л хийсэн ажлаа дараад суувал ажил ч ахина даа. Би ч
гэсэн заримдаа биелүүлдэггүй л эдүүд байна хэхэ.

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Оггоргуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахыи
Өлзий буян бүрдэх болно

Хобби гэж юу вэ?

Хобби, сонирхол гэдэг хэзээд хүний сонирхлыг татсаар ирсэн. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүс бүгд л өөрийн хүсэл, сонирхлоороо жолоогоо хийж, амжилтад хүрсэн байдаг. Товчхоноор хэлэхэд сонирхол. Урлаг бол дэлхийн сүр хүчний гайхамшгийг илтгэдэг нэгээхэн хэсэг.  Хүний сонирхол гэдэг бол агуу . Юуг ч бүтээж болно. УИХ-ын гишүүн Х.Баттулга гэхэд л өөрийнхөө сонирхлоор, өөрийнхөө хөрөнгөөр Цонжин болдгийг барилаа. Ганцхан хүн өөрийнхөө сонирхлоор эх орноо дэлхийд цуурайтуулах хэмжээний үнэт баялгийг бий болголоо шүү дээ.  Тэгэхээр сурагчид та бүхэн ч гэсэн  тодорхой зорилготойгоор сонирхлоороо амжилтанд хүрэх хэрэгтэй.  Ном унших, зүүлт цуглуулах, марк цуглуулах, юм нэхэх , тоо бодох зэрэг олон янзын сонирхолын аль нэг нь сурагч чамд байгаа гэж бодож байна.

Амжилтын томьёо

Мөрөөдөл+Зорилго+Үзэл бодол+Стратеги= Энэ 4-ийг хослуулж хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрнэ.
Үнэхээр амжилтын томьёо гэж байдаг бол энэ дөрвийг хүн яаж сайн хослуулах вэ гэдэгт хамгийн гол нууц нь байгаа юм. Тиймээс энэ дөрвийн ялгааг гаргая.Эдгээр нь ойлгомжтой мэт боловч хүмүүс төдийлөн нарийн ялгааг нь мэдээгүйгээсээ болж мөрөөдлийг биелэгдэшгүй зүйл хэмээн боддог.
Мөрөөдөл: Хэрэв танд цаг хугацаа хийгээд мөнгөний асар их нөөц байсан бол та юу хийх вэ тэр чинь чиний мөрөөдөл.
Зорилго: Та хэн болох, юу хийх, юутай байхыг хүсэж байна вэ энэ бол таны зорилго.
Үзэл бодол: Танд юу хамгийн чухал вэ. Яагаад энэ тийм чухал вэ гэх асуултуудад хариулагдах зүйл чинь таны үзэл бодол.
Стратеги: Танд зорилгодоо хүрэхэд чинь шаардлагатай мэдлэг, чадвар болон тодорхой төлөвлөгөө бий юу? Байгаа бол энэ таны стратеги билээ.
АМЖИЛТ ӨӨД УРАГШАА!!!