Friday, February 11, 2011
Хобби гэж юу вэ?
Хобби, сонирхол гэдэг хэзээд хүний сонирхлыг татсаар ирсэн. Дэлхийд нэр
алдраа цуурайтуулсан хүмүүс бүгд л өөрийн хүсэл, сонирхлоороо жолоогоо
хийж, амжилтад хүрсэн байдаг. Товчхоноор хэлэхэд сонирхол. Урлаг бол
дэлхийн сүр хүчний гайхамшгийг илтгэдэг нэгээхэн хэсэг. Хүний сонирхол
гэдэг бол агуу . Юуг ч бүтээж болно. УИХ-ын гишүүн Х.Баттулга гэхэд л
өөрийнхөө сонирхлоор, өөрийнхөө хөрөнгөөр Цонжин болдгийг барилаа.
Ганцхан хүн өөрийнхөө сонирхлоор эх орноо дэлхийд цуурайтуулах хэмжээний
үнэт баялгийг бий болголоо шүү дээ. Тэгэхээр сурагчид та бүхэн ч гэсэн
тодорхой зорилготойгоор сонирхлоороо амжилтанд хүрэх хэрэгтэй. Ном
унших, зүүлт цуглуулах, марк цуглуулах, юм нэхэх , тоо бодох зэрэг олон
янзын сонирхолын аль нэг нь сурагч чамд байгаа гэж бодож байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment