HAPPY HALLOWEEN
Монголчууд маань сүүлийн үед баяр наадмыг алгасахаа больжээ. Уг нь дээхэн үед шинэ жил,эх үрсийн баяр, эмэгтэйчүүдийн өдөр, цагаан сар, улсын баяр гээд болдог шиг санаж байна. Харин сүүлийн хэдэн жилээс christmas буюу зул сарын баярыг тэмдэглэдэг болсон. Энэ баярыг өнгөрсөн цуглааныхантайгаа тэмдэглэсэн. Яг ном ёсных нь дагуу болоод ч тэр үү уур амьсгал, нөхөрлөл, үйл ажиллагаа гээд бүгд гайхамшигтай сайхан байсан. Энэ талаар сэтгэгдэлээ ч бичсэн шиг санаж байна. Одоо тун удахгүй Сүнсний баяр болох гэж байна. Энд тэндгүй л Halloween баярын party гээд л байх юм. Манай сургууль дээр хүртэл зарлал байж байна лээ. Хүмүүс уул нь баяруудын тухай бага сага мэдлэгтэй болвол эдгээр баяруудыг яаж тэмдэглэх тухай мэдэх л байхсан. За ингээд энэхүү баярын тухай өөрийн мэддэг багахан зүйлсийг та бүхэнд хүргэе. Анх Хүүхдийн ордны англи хэлний дугуйланд явж байхдаа энэ баярын тухай сонсож 2 ч удаа оролцож байсан юм. Тэр үедээ бага байсан болоод ч тэр үү чихэр, энэ тэр аваад гоё л дурсамжтай үлдэж байсан. Уг нь энэ баярыг хүүхдүүдийг баярлуулах гэж тэмдэглэдэг л дээ . Гэхдээ том ах эгч нар маань барьцаад байх шиг байгаан. За ингээд бодлоо өндөрлөе.
Halloween
Анх энэ баярыг хуучны Ираланд үндэстэнгүүд тэмдэглэж иржээ. 10 сарын 31 өдрийн яг нар жаргах үеээс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үздэг бөгөөд тийм болохоор айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг байна. Мөн тэр өдөр баг костьюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдаг байсных гэнэ. Энэ дөрийг эртний Ромд хүртэл том фестивал болгон тэмдэглэсээр ирсэн. Одоо энэ баярыг ихэнх христ шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ираланд, Шотланд мөн Америк болон Канад улсууд юм.Англи улс болон Хятад улс хүртэл энэ баярыг тэмдэглэдэг байна. Харин латин америкын улсуудад бол Чөтгөрийн баяр гэж нэрлэн тэмдэглэдэг. Америк улсад 19р зуунаас эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ нь евродын оронуудаас олон мянган дүргэвчид ирсэнтэй холбоотой юм. Одоо энэ баяр нь америкийн хүүхдүүдийн хувьд шашны бус баяр бөгөөд бусад улсад бол бараг шашны баяр хэвээрээ байсаар байгаа. Энэ баярын хамгийн гол симбол болсон зүйл бол улбар шар хулуу. Хойд Америкед Чарли гэдэг нэг харамч баян хүн байж гэнэ. Тэр бас их харамч хүнд мөнгө зээлдэггүй их хяхар муухай ааштай хүн байсан. Чарли үхсэнийхээ дараа сүнс нь эд хөрөнгөндөө хорогдоод яг 10.31-д хулууны хэлбэрээр үзэгддэг болж. Ойр орчмынх нь айл хөрш энэ хүний сүнснээс айж гэрээсээ холуур явуулах хамгийн томыг нь сонгож аваад орой дээрээс нь тэгшхэн зүсэж авч байгаад доторх зөөлөн эдийг нь бүгдийг нь ухаж аваад дараа нь хулууныхаа хана дээгүүр дүрс гарган цоолж тэгээд хулууныхаа дотор талд лаа асаагаад тавьдаг. Тур үеийн хүмүүс Чарли энэ хулуунуудыг дагаж явдаг гэж итгэж байсан тул жил бүр ингэж бэлддэг болжээ. Хожим нь энэ нь бусад хүмүүст хүрч одоогийн хэлбэртэй болсон юм. Энэ баярын хамгийн гол 2 өнгө бол улбар шар болон хар өнгө юм.Энэ баярын бас нэг том заншил бол TRICK OR TREAT юм. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг. TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Утгачлавал Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү гэсэн утгатай. Тэдгээр хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар шүтлэгээс үүссэн гэх үү дээ. Гэхдээ энэ нь одоо хүүхдүүдийг баярлуулах маш гоё хэлбэр гэж боддог. Сүүлийн үед барууны орнуудад томчууд баг өмсөн баярлалдах болсон. Ялангуяа алдартай улс төрчдийн дүртэй багууд хамгийн эрэлттэй болсон. Энэ жил Америкийн сонгуульд өрсөлдөж байгаа Барак Обама, Маккейн болон Альяскийн амбан захирагч мисс хүүхний дүртэй багууд хамгийн эрэлттэй бүр лангуун дээр тавигдсан даруй даа зарагдаад дэлгүүрийн эздийн санааг зовоож байгаа тухай яригдаж байсан шүү. За за эцэст нь маргааш болох Halloween баярын мэндийг хүргэе. Зурагтаар аймшгийн кино, хүүхэлдэйн кино гарах байх шүү. Гадаад сувгуудаар бол өдөржингөө л гардаг даа.
No comments:
Post a Comment