Monday, October 25, 2010

Нисдэг Гутал

Гутлын vйлдвэрийн хэсгийн ахлагч болсон нэгэн залуугийн цалин нэмэгдсэн тул гэрлэх бэлтгэл болгон шинэ байранд нvvн оржээ. 2 сар тэнд амьдарч, өдөрт хэд хэдэн уда орж гардаг байсан ч хөршvvд нь тvvнийг анзаарагхvй байв. Харин 1 давхарт амьдардаг хvv огт өөр байлаа. Залуу гэрээсээ гарах бvрдээ цонхны цаанаас инээмсглэн, гараараа даллах хvv рvv атга дvvрэн vнсэлт илгээдэг байв.








Хавар болоход залуу өнөөг хvртэл цонхны цаанаас хардаг бяцхан найзтайгаа уулзах боломжтой болжээ. Гадаа дулаарсан учраас байлууд цонхоо онгойлгон, гэр дvvрэн цэцгийн vнэр тархан байлаа. Хvмvvсийн ярианаас тэр хvv ээжтэйгээ 2-лаа амьдардардгийг мэдэж авчээ. Гeрманд ажиллахаар явсан аав нь хэзээ нэгэн өдөр заавал ирэх гэнэ.

Баяр ойртож байгаа тул хvvд бэлэг өгөхийг хvссэн залуу тvvнээс ямар гуталд дуртай болохыг н асуув. Хvv ийм бэлэг хvссэнгvй, харин алсыг ширтэн байж,"Би нисдэг гуталтай болмоор байна. Хvссэн газраа нисэн очихсон гэлээ".

Залvv хvvг мөрөөдлийнхөө eртөнцөд амьдардаг юм байна гэж боджээ. Хvvхэд бvр л ингэдэг шvv дээ. Тэгээд хvvд тийм гутал зөвхөн кинонд гардаг юм гэж хэлэхэд хvv өөрийн хvслээсээ ухарсангvй.

Баярын өдөр болоход залуу хэд хэдэн гутал аваад хvv дээр очив. Бяцхан хvv бэлгээ авах гэж тогтож ядан байгаа байх гэж бодов. Хvv хаалгаа баяртайгаар нээгээд, дугуйтай сандал дээрээ тэгш суухыг оролдон байж, " Танаас нисдэг гутал хvсэж эвгvй байдалд оруулсандаа уучлал гуйж байна. Гэвч аавдаа өөр ямар нэг аргаар хvрч очиж чадахгvй шvv дээ хэмээн инээмсглэн хэлжээ.  Энэ мэдээний Эх сурвалж-г www.ilikesome.blogspot.com 

No comments:

Post a Comment