Tuesday, March 15, 2011

Мэдээд авхад илүүдэхгүй гэж

       Иргэний журамт үүрэг
- Эрүүл мэндээ хамгаалах
- Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
- Хөдөлмөрлөх
- Байгаль орчноо хамгаалах
   Иргэний үндсэн үүрэг
- Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэн сахин биелүүлэх
- Хүний нэр төр,алдар хүндийг хамгаалах
- Хуулиар ноогдуулсан албан татвар төлөх
- Эх охноо хамгаалах,хуулийн дагуу цэргийн алба хаах

Tuesday, March 1, 2011

Дуслыг хураавал далай буюу хадгалж сургах нь




Үү“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан талаар нэгэн түүх өгүүлжээ.нд: “… Миний нэгэн танил 7 настай охиндоо 10 марк өгөнгөө аав нь чамд нэг юм үзүүлье гээд хотынхоо ядуус амьдардаг дүүрэгт охиноо авчирсан байна. Тэд тэр хавиар нэлээд эргэлдэж хоолны газраар нь хүртэл орж хооллосан байна. Ингээд аав нь охиндоо: Насан туршдаа хүн эцэг эхтэйгээ байхгүй. Хэзээ нэгэн цагт биеэ дааж амьдрах болно. Тэр үед чи ямар газар амьдрах нь чамаас шалтгаалах болно. Чамд үзүүлсэн тэр газарт 10 маркаа бүгдийг нь үрдэг хүмүүс амьдардаг юм. Чи сайхан байшинд найрсаг хөршүүдтэй дүүрэгт амьдрахыг хүсвэл хадгалж сурах хэрэгтэй гээд хуримтлалын төлөвлөгөө охиндоо гаргаж өгчээ. Охин том болоод тийм газар амьдрахыг хүсээгүй тул өөрийн 10 маркаас 5-ыг нь хадгалахыг хүсчээ. Аав нь охиныхоо хадгалсан марк бүрт урамшуулал болгож 50 марк дансанд нь хийж байхаар болсон байна. 7 жилийн дараа аав нь өөрийн оруулдаг хөрөнгө оруулалтаа зогсоосон бөгөөд охин нь нэгэнт хадгалах дадал суусан тул цаашдаа өөрөө хуримтлуулсаар насанд хүрэхдээ 200 000 гаруй марктай болсон байжээ.”