Thursday, April 19, 2012

Эцсийн удаа

Томоогүй насны дурлал аа гэж! Тэр нэгэн охинд дурлчихаад ухаан алдцан юм шиг л явдаг байж билээ...
Дулаан ороод ирсэн чинь охидууд улам хөөрхөн болоод байх юм.
Амьдрал минь шохоорхлын мананд хөвж,толгой минь бал бурам шиг бодлуудаар дүүрсэн тэр амттай өдрүүд.
Сандралаар дүүрэн анхны харилцан яриа, эв хавгүйхэн анхны үнсэлт. Хэн ч тэр үед үүнийг ХАЙР БИШ ЭЭ гэж хэлж зүрхлэх хүн
байхгүй.
Тэр охинтой насан туршдаа хамт байх юм шиг л би чамайг эхнэрээ заавал болгоно гэж ярьдаг л байлаа.
Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа бүх юм орвонгоороо эргэж уйтгартай юм шиг л болж эхэлсэн ... тун удалгүй бид 2ын яриа өчигдөр өгсөн гэрийн даалгавар,сургууль дээр болсон зүйлүүд,өөр бусадын талаар л ярих болсон ....
ЧӨТГӨР ГЭЖ! Хоёулаа дотно хуучин шигээ тийм найзууд хэвээр үлдэж болно тиймээ ... л гэж хэлмээр байна даа ...